Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид хэрхэн бүртгүүлэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид хэрхэн бүртгүүлэх вэ

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай.

1. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.

2. Сайт руу нэвтэрч орсны дараа хүсэлт гаргах цэс рүү орж, Жирэмсэн эхийн тэтгэмж хэсгийг сонгож идэвхжүүлнэ. Ингээд бүрдүүлэх материалын цахим жагсаалт гарч ирнэ.

3. Та хяналтад орсон эмчдээ урьдчилан хэлж, жирэмсэн эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлтийн цахим зөвшөөрөл явуулдаг. Үүний дараа цахимаар бүрдүүлэх товч мэдээллийг (банкны данс, хувийн мэдээлэл) бөглөөд хүсэлт илгээх товчийг дарна. Бүртгэлийг хийсний дараа таны бүртгэлтэй утас, мэйл хаягт хариу ирнэ.

4. Бүртгэлийг амжилттай хийж дууссаны дараа хүсэлт илгээгдлээ гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох мэргэжилтэн хүлээж авсны дараа мэргэжилтэнд хуваарилагдлаа, хамгийн сүүлд нь баталгаажлаа гэсэн төлөв харагдана.

Сар бүрийн 20-ны өдөр таны бүртгүүлсэн дансанд жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж ордог. Хэрэв амжилттай бүртгүүлсэн ч тэтгэмжийн мөнгө орохгүй байвал дүүрэг, хорооны нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэнтэйгээ холбогдож асуудлаа шийдэх боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ