Монголын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер боллоо

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон билээ.

Тус тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна.

Түүнчлэн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангалаа. Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер боллоо.

Сонирхуулахад, Тэднээс зургаа нь Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа аж.

Төрийн өмчит компаниудын авлага 1.8 их наяд, өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ
Төрийн өмчит компаниудын авлага 1.8 их наяд, өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ