Ц.Чинбаяр: 0-4 насны хүүхдүүд томуугийн улмаас богино хугацаанд өндөр халуурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Ц.Чинбаяр: 0-4 насны хүүхдүүд томуугийн улмаас богино хугацаанд өндөр халуурч байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Ковид-19 болон томуу, томуу төст өвчний тандалтыг мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 51 дэх долоо хоногт ковид-19-ийн 221 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 95 тохиолдлоор буурсан үзүүлэлт. PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь өмнөх долоо хоногт 1.4 хувиар буурсан.

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувьтай байна. Амьсгалын замын цочмог хүнд хэлбэр 15 хүртэлх насны хүүхдүүдэд 92 хувьтай байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр, Томуу, томуу төст өвчин үүсгэгч голлох гурван вирус 0-4 насныханд түгээмэл байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ дулаахан хувцаслах, насанд нь тохирсон амин дэмээр баялаг хоол хэрэглэх, гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.

0-4 насныханд:

  • Богино хугацаанд өндөр халуурах
  • Ханиалгах
  • Хоолой бачуурах
  • Уушги гэмтсэн тохиолдолд амьсгаадах, амьсгалын дутагдлын шинж илэрч байна.

Хүүхэд өндөр халуурч байвал эмнэлэгт хандаж, эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх шаардлагатай. ХӨСҮТ-д томуугийн улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн, үүнээс 9 хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Томуугийн тархалтын оргил үе 2022 оны 12-р сарын сүүлч, 2023 оны нэгдүгээр сард дэгдэх прогнозтой байна. Нийслэлийн эмнэлгүүдэд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн халдвар өндөр байна.

  • 2022 оны 12-р сарын 31
  • 2023 оны 1-р сарын 1-ний өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагт ажиллана.
Ирэх сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Ирэх сард УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ