Өнөөдрийн байдлаар 82 мянган тонн түлшний нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Нийтлэл
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өнөөдрийн байдлаар 82 мянган тонн түлшний нөөцтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний чанар, борлуулалтад тавих хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнгөрсөн 2022 онд борлуулалтын 650 цэгээр дамжуулан гэр хорооллын айл өрхийг нийт 533,300 тонн сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар 82 мянган тонн түлшний нөөцтэй байна. Түүхий эд, барьцалдуулагч, шуудайн нөөц хангалттай байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-нд үүрэг болгосон. Тэгвэл инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, 12 байгууллагын 172 машин механизм, 21 техниктэйгээр бодис, давсны бэлэн байдлыг ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуйн нэгж ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх үүрэгтэй. Тэгвэл дээрх аж ахуйн нэгжийн 67.4 хувь буюу 11,485 нь 565,699 ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

ОХУ-ын Элчин сайд Азизов нутаг буцна
ОХУ-ын Элчин сайд Азизов нутаг буцна
 
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.