“Согтуугаар машин барьсан бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮400,000-аар торгох хууль үйлчилж байгаа. Өөрчлөлт ороогүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

“Согтуугаар машин барьсан бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮400,000-аар торгох хууль үйлчилж байгаа. Өөрчлөлт ороогүй“

"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэх хууль хэрэгжиж эхэлсэн" тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд "Олон нийтийн сүлжээнд гараад буй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд авах арга хэмжээний мэдээлэл худал гэдгийг хэлье. Албан ёсны эх сурвалжтай мэдээлэлд тулгуурлана уу" гэв.

Цагдаагийн Ерөнхий Газраас "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудалд байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна.

Энэ хуульд зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг 400,000 төгрөгөөр торгоно.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно" хэмээн тайлбарлалаа.

Нэр бүхий ББСБ-уудад зөрчлийн хэрэг нээн шалгаж, 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ
Нэр бүхий ББСБ-уудад зөрчлийн хэрэг нээн шалгаж, 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ