Засгийн газар хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмын талаар хэлэлцэхээ хойшлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Нийтлэл
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газар хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмын талаар хэлэлцэхээ хойшлуулжээ

Хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор болсон.

Ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 олгох нь одоогоор тодорхойгүй байна. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас энэ талаар тодруулахад "Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар журмыг хэлэлцүүлж, батлуулна" хэмээсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд уг асуудлыг оруулсан боловч хойшлуулахаар болсон тухай албаны эх сурвалж мэдээлэв. Учир нь шийдвэр гаргах түвшинд асуудал нь орж ирээгүй гэж үзжээ.

Түүнчлэн энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргах боломжтойг тодотгов.

“2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ“
“2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ“
 
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Москвагийн халдлагын үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.