Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг маргааш шийднэ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос ДОЛООН ТЭРБУМ төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.

Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.

Ташрамд мэдээлэхэд, С.Батдөлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч н.Золбоо сулласан тухай мэдээлэл цахимаар цацагдсан. Энэ мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үгүйсгэлээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Video call хийнэ“ гэх зар байршуулан бусдыг залилж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Video call хийнэ“ гэх зар байршуулан бусдыг залилж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ