Өмнөд Солонгосын Яньяны боомт нээгдсэнээс хойш 150 гаруй жуулчин “сураггүй” болсны 15 нь Монгол улсын иргэд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Өмнөд Солонгосын Яньяны боомт нээгдсэнээс хойш 150 гаруй жуулчин “сураггүй” болсны 15 нь Монгол улсын иргэд байна

зураг

Яньян олон улсын нисэх буудал

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос улс Азийн зарим орны бүлэг жуулчдад Яньяны боомтоор визгүй нэвтрэх боломж олгосон билээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд Яньяны олон улсын нисэх буудлаар нэвтэрсэн нийт 150 гаруй жуулчин хилээр буцаж гаралгүй, “сураггүй” болсон тухай өчигдөр задарсан Өмнөд Солонгосын хууль зүйн яамны баримт бичигт дурджээ. Уг тоо баримтыг Өмнөд Солонгосын парламент дахь эрх баригч намын бүлгийн хүсэлтээр хууль зүйн яам гаргасан юм байна.

Тэдгээрийн 107 нь Вьетнамын, 31 нь Филиппиний, 15 нь Монгол улсын иргэд юм байна. Дээрх гурван улсаас гадна Индонезын бүлэг жуулчид Яньяны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

Хугацаа хэтрүүлсэн жуулчдаас гурвыг нь олж барьсны хоёр нь Вьетнам, нэг нь Филиппин улсын иргэд байжээ.

Өмнөд Солонгосын хууль зүйн яам авчирсан жуулчдаа олноор нь “алдсан” аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагаагаа зогсоох талаар төлөвлөж байгаа гэнэ.

Мөн Яньянаар нэвтрэх жуулчдад тавих хяналт шалгалтыг чангатгахаар төлөвлөжээ.

Энэхүү хөтөлбөр нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Ганвон мужийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Хөтөлбөр энэ оны тавдугаар сарын 31-нд дуусах ба эрх баригчид үр дүнг нь үнэлсний дараа цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм байна.

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч, 412,000 даваад байгаа гэнэ.

Өнгөрсөн оны есдүгээр сард энэ тоо анх удаа 400,000-ыг давж байжээ. Ердөө 10 жилийн өмнө 180,000 хүрэхгүй тооны хууль бус цагаач тус улсад амьдарч байсан юм байна.

Эх сурвалж: Korea Times

БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлэгийг энэ сарын 18-ны өдрөөс олгоно
БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлэгийг энэ сарын 18-ны өдрөөс олгоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ