Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын удирдлага авлигын хэрэгт холбогдсон талаар нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлэв:
-УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.
Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.
Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 %-иар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ—ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.
Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдиролоор хөгжинө.
УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн долоо хоногт саатуулан, нэг сар цагдан хорихоор болсон юм.