Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Нүүрсний хулгайтай холбоотой нийт 15 хэргийг Цагдаагийн байгууллагад шалгасан. Харьяаллаас шалтгаалж 15 хэрэг АТГ-д очсон. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагад ажиллагаанд 5 гэмт хэргийг шалгаж байна. Нэг хэрэгт нь гурван хүнийг яллагдагчаар татаж, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.
Түүнчлэн тэрбээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргатай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм.