“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллажээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсны маргааш нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ. Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.

Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан тухай прокурорын байгууллагаас мэдээлж байв.

Үүнээс гадна хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.

Нүүрсний хулгайд холбоогүйгээ Ерөнхийлөгч мэдэгдэв
Нүүрсний хулгайд холбоогүйгээ Ерөнхийлөгч мэдэгдэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ