“UNC-2023” Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа.
Xүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг торолгүй түрүүллээ. Тэрбээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгоход хангалттай байв. Тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Харин +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!