Ч.Батбаяр: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжихгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Ч.Батбаяр: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжихгүй байна

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн явдлыг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа. УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр" Улсын ерөнхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажлын хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхийг нийслэлийн төвийн дүүрэг буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар Сонгино-Хайрхан, Чингилтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаггүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл түр, удаан зогсох, дүрмийг зөрчсөн зөрчил автомашиныг зөөж шилжүүлэх түр саатуулах зөвшөөрлийг цахимаар олгосон байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд хуульд заасан шийтгэл оногдуулаагүй тохиолдол илэрсэн. Мөн тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн түр шилжүүлсэн ажиллагааны зөрчилд төлбөрийг гаргуулан авч автомашиныг буцаан олгож байгаа нь Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж дүгнэсэн болно.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дугаар тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд зааснаар тээврийг хэрэгслийг зөөж шилжүүлэх түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал энэхүү журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, ажилладаггүй болох нь шалгалтаар тогтоогдсон болно. Шалгалтыг явуулж Хууль зүй дотоод хэргийн сайдад дээрх журмын зохицуулалтыг холбогдох журамд нийцүүлэн боловсронгуй болгох санал хүргүүлж цагдаагийн байгууллагад зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлж ажиллах, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх талаар шаардлага тавьж ажилласан" гэлээ

НӨАТ-ын сугалааны азтанг өнөөдөр 13:00 цагт шалгаруулна
НӨАТ-ын сугалааны азтанг өнөөдөр 13:00 цагт шалгаруулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ