Оршин суугаа хаягийн бүртгэлээ цахимаар шалгах үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Оршин суугаа хаягийн бүртгэлээ цахимаар шалгах үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ

Оршин суугаа хаягийн бүртгэлээ цахимаар шалгах үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдийг оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалав. Мөн https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой. Ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, даруй хариу мэдэгдэх юм.

Мөн өөрийн байнга оршин сууж байгаа хаягийн бүртгэлээ өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгж, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр шалгах боломжтой. Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэлд дээрх байдлаар бүртгүүлж болно.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан юм.

Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Ирэх даваа гариг гэхэд нийтийн тээвэр шинэ 117 автобусаар сэлбэгдэнэ
Ирэх даваа гариг гэхэд нийтийн тээвэр шинэ 117 автобусаар сэлбэгдэнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ