Ц.Анандбазар: Хөгжлийн Банкнаас авсан зээлийнхээ 31 сая иенийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь буруу мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Ц.Анандбазар: Хөгжлийн Банкнаас авсан зээлийнхээ 31 сая иенийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь буруу мэдээлэл

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниудын эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол тав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компани, 77 гэрч оролцох болсныг албаныхан мэдээлэв.

Энэ үеэр “Сод Монгол” ХХК-ийн зээлийн асуудлыг хөндөж, тус компанийн хувьцаа эзэмшигч, "Сод Монгол" группын захирал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэрчээр дуудагдан иржээ.

Хөгжлийн Банкнаас “Сод Монгол” ХХК-ийн Тос тосолгооны үйлдвэр барих төсөлд 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669.9 сая иений зээлийг олгожээ. Олгосон зээлийн 31.1 сая иенийг зориулалтын бусаар зарцуулсныг шинжээч танилцуулсан юм.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас авсан зээлийнхээ 31.1 сая иенийг үйлдвэр барихад бус "Роснефть"-ээс түлш худалдан авахад зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү?

Ц.Анандбазар: Бидний эхлүүлээд дундаа орж байгаа энэ төсөл бол Монголын анхдагч үйлдвэр юм. Ганц Эрдэнэт хотод байсан учраас Улаанбаатар хотод шилжүүлэн барих шаардлага гарсан.

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр манай улс хөгжинө гэдгийг бизнес эрхлэгчийнхээ хувьд мөн УИХ-ын гишүүнийхээ хувьд боддог. Хөгжлийн Банк энэ чиглэлд санхүүжүүлэх ёстой. Үүний нэг нь маслоны үйлдвэр буюу өндөр технологийн үйлдвэрийг барих зорилго байсан.

Үйлдвэрийг 46 сая ам.долларын хөрөнгөөр барих байсан бөгөөд санхүүжилтийн 14 хувийг Хөгжлийн Банкнаас, үлдсэн 86 хувийг компани өөрөө гаргасан. Манай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа шалтгаан нь холиод багцлаад гаргадаг технологийн хэсэг нь орж ирээгүйтэй холбоотой.

Цаашид манай улсад нефть боловсруулах үйлдвэрийг дагаад маслоны үйлдвэр зайлшгүй баригдах шаардлагатай.

Зээлийн зарцуулалт гэрээнд заасны дагуу явсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага, экспертүүд очиж шалгасан гэдгийг надад хэлсэн. Шинжээчийн дүгнэлт дээрх 31.1 сая иенийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь буруу мэдээлэл байна

Ж.Эрхэмбаатар: Нийтийн албан тушаалтантай холбоотой заалтын томъёололд найруулгын алдаа гарснаас буруу ойлгогдчихлоо
Ж.Эрхэмбаатар: Нийтийн албан тушаалтантай холбоотой заалтын томъёололд найруулгын алдаа гарснаас буруу ойлгогдчихлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ