Коран судрыг шатааснаас болж Шведийн NATO-д элсэхэд саад учрав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 17 секунд

Коран судрыг шатааснаас болж Шведийн NATO-д элсэхэд саад учрав

Коран судрыг шатааснаас болж Шведийн NATO-д элсэхэд саад учрав

Стокгольм хотноо орших Турк улсын элчин сайдын яамны гадна жагсагчид исламын шашны коран судрын хуулбарыг шатаасанд Анкара дургүйцлээ хүчтэй илэрхийлжээ. Улмаар Швед улсын NATO-д элсэх хүсэлт дүрэм журмын дагуу явагдахад санаа зовниж, албаныхан сандралдав. Швед нь Умард Атлантын цэргийн эвсэл буюу NATO байгууллагад элсэх өргөдөлдөө Туркийн дэмжлэгийг авахаар хичээж байхад энэ үйл явдал гарсан аж.

Коран судрыг шатаасан үйлдэлд Туркийн засгийн газар төдийгүй сөрөг хүчний улстөрчид, олон нийт ч бухимдал, дургүйцлээ илэрхийлсэн байна. Улмаар уг дургүйцэл, бухимдлыг дарахын тулд Шведийн гадаад хэргийн сайд, ерөнхий сайд нь ч ажиллаж байна. "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын үндсэн хэсэг юм. Гэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн зүйл ч нийгэмд зохисгүй байх нь бий. Олон хүний хувьд ариун шүтээн болсон номыг шатаах нь маш хүндэтгэлгүй үйлдэл. Стокгольм хотод болсон үйл явдалд доромжлогдсон бүх мусульманчуудад би гүнээ харамсаж буйгаа илэрхийлмээр байна" гэж Шведийн ерөнхий сайд жиргэжээ.

Швед улс нь Европын орнууд дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгийн сайн хамгаалдаг орон юм. Тэр ч утгаараа Шведэд өмнө нь хэд хэдэн удаа коран судрыг шатаасан жагсаал болж байжээ.

Турк улсаас дургүйцлээ илэрхийлэн Шведийн батлан хамгаалахын сайдын тус улсад хийх айлчлалыг цуцалснаа мэдэгджээ. Турк болон Шведийн батлан хамгаалахын сайд нар "NATO"-д элсэх гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээр ирэх Баасан гаригт уулзахаар товлосон аж. Энэ нь NATO-д элсэхийг эсэргүүцсэн Шведийн бүлэг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дүрсийг Стокгольм хотын захиргааны гадаа өлгөснөөс хойшхи анхны хоёр талын уулзалт болох байв.

Э.Бат-Үүл: Люмпэн толгойд гарсны жишээ нь Ц.Анандбазар
Э.Бат-Үүл: Люмпэн толгойд гарсны жишээ нь Ц.Анандбазар
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ