Европ эрчим хүчний хямралд хэр бэлтгэлтэй байв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
7 минут 18 секунд

Европ эрчим хүчний хямралд хэр бэлтгэлтэй байв?

Европ эрчим хүчний хямралд хэр бэлтгэлтэй байв?

Өнгөрсөн 2022 он Европын холбооны хувьд эрчим хүчний бодлогын түүхэн дэх хамгийн онцгой сорилтын жил байв. ОХУ-аас Европын орнуудад нийлүүлж буй эрчим хүчний хэмжээ огцом буурснаар европчууд нэлээн барьц алдана гэж үзсэн шинжээчдийн таамаглал зөрсөн. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Европын холбооны орнууд эрчим хүчний хямралд хэр их бэлтгэлтэй байсан талаарх мэдээллийг онцлов.

Европ Зөвлөлтийн үеэс л Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байсан. Зөвлөлт холбоот улс эрчим хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад зарахын ашиг тусыг ойлгосон ч санхүүжилт, технологийн хүндрэлтэй нүүр тулжээ. Тиймээс Уренгой-Помары-Ужгород хийн хоолойд гадаадын зээл тусламж авч, барууны компаниуд тоног төхөөрөмж нийлүүлсэн түүхтэй аж. ЗХУ задран унасны дараа Европт хямд байгалийн хийн эрэлт өсч, Оросын гадаад валютын нөөц улам нэмэгдсэн байна.

Европын холбооны гишүүн орнууд тус бүрдээ ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хэт хамааралтай байсаар ирсэн. Тодруулбал, Европын холбоонд ОХУ-аас нийлүүлж буй нийт хийн хэрэглээний 40 хувийг Герман улс дангаараа хэрэглэдэг байв. Мөн Зүүн Европын зарим орнууд хийн хэрэглээнийхээ 20-35 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг шугамтай.

ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн 2022 онд эдийн засгийн хоригтой холбоотойгоор Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерланд дахь нийлүүлэлтээ багасгасан.

Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн хурцадсаны улмаас Европын холбооны гишүүн зарим орон ОХУ-аас эрчим хүчний хараат байллаас ангижирч буй юм. Тухайлбал, Германы Сангийн сайд Кристиан Линднер өнгөрсөн долоо хоногт тус улс ОХУ-ын эрчим хүчнээс хараат байхаа больсныг мэдэгдсэн билээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, эдийн засгийн хоригоос илүү тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн тохиолдолд ОХУ Европын холбооны орнууд руу бага хэмжээгээр нийлүүлж буй хийгээ бүрэн зогсоох магадлал өндөр байна.

Европын холбооны орнууд өвлөөс урьдаж Оросоос хамааралтай байгалийн хийн нийлүүлэлтийг холбоотон орнуудаас богино хугацаанд нөхсөн. Гэвч ирэх гурав, дөрөвдүгээр сард нөөц нь дуусах эрсдэл бийг шинжээчид анхааруулсан билээ.

Европын холбооны гишүүн орнуудын иргэд нөхцөл байдалтай уялдуулж өөрсдийн хэмжээнд орон байраа дулаалж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдаж авах замаар өвлийн бэлтгэлээ базаажээ.

Өдгөө АНУ эрчим хүчний түүхий эдийн, тэр дундаа дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хийн экспортлогч орон болох амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлж буй. АНУ-аас эрчим хүчний түүхий эдийн хамааралтай болж буй орнуудын валют ам.долларын эсрэг хурдацтай сулрах нь тодорхой юм.

Европ анх удаа Оросын хийгүй байх хямралыг үзсэн нь 2005 оны сүүлээр Москва, Киевийн хооронд үүссэн хийн маргаантай холбоотой байжээ. Талууд шатахууны үнэ болон төлбөрийн асуудлаар тохиролцож чадаагүй тул 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс “Газпром” компани Украин руу хий нийлүүлэхээ зогсоож байжээ.

Европын холбооны хувьд 2023 оны эхээр байгалийн хийн асуудлаар тэвдэж сандрах зүйл гарсангүй. Учир нь энэ нь Европ сүүлийн найман жилийн турш Оросоос нийлүүлэх түлшний хямралд бэлтгэж байсантай холбоотой ажээ.

Хийн нөөц нь дээд хэмжээндээ хүрч, үнэ нь буурч, зарим өдөр шахах хэмжээ нь татан авалтаас ч давсан байна. Нэгдүгээр сарын эхээр Германы эрх баригчид өөрийн агуулахууд 90 гаруй хувиар дүүрсэн гэж мэдэгдсэн.

Арванхоёрдугаар сарын дундуур Европын Төв банк 2022 онд Евро бүсийн ДНБ-ий өсөлтийг 3.1 хувиас 3.4 хувь болгон өсгөж, 2023 онд 0.9 хувиас 0.5 хувь болгон бууруулжээ. 2024 оны хувьд хүлээлт өөрчлөгдөхгүй, өсөлт 1.9 хувьтай байхаар байна.

Гэвч Европ хөлдөх эрсдэл өндөр хэвээр буйг шинжээчид сануулж буй юм. Америкийн “Freeport” гэх мэт үйлдвэрүүдэд гарсан осол, Европын байгалийн хийн дэд бүтэц “Норд” урсгалын хувь заяаг давтвал шуурхай арга хэмжээ авч, хэрэглэгчид бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрэхийг албаныхан анхааруулжээ.

Европын холбоо 2021 онд нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 45 хувийг ОХУ-аас импортолж авч байв. ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хэт хамааралтай Европын улс орнууд ОХУ байгалийн хийгээ бүрмөсөн зогсоосон тохиолдолд 45 тэрбум шоо метр хийн хомсдолд нэрвэгдэх тооцоо гарсан байна. Уг хомсдолыг өөр эх үүсвэрээс нөхсөн ч Европын холбооны гишүүн орнуудын байгалийн хийн хэрэглээ энэ оны гуравдугаар сар дуусах хүртэл хугацаанд нийт хэрэглээний 15 хувь нь дутагдалтай байх ажээ. Иймд гишүүн орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор Орос хийн цоргоо хаахаас өмнө хийн хэрэглээг хэмнэж эхэлбэл бодит эдийн засагт учрах цочролыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.

Европын холбооны орнууд тус бүрдээ ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хэт хамааралтай байж иржээ. Тодруулбал, Европын холбоонд ОХУ-аас нийлүүлж буй нийт хийн хэрэглээний 40 хувийг Герман улс дангаараа хэрэглэдэг. Мөн Зүүн Европын зарим орнууд хийн хэрэглээнийхээ 20-35 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг шугамтай.

Одоогиийн байдлаар, ОХУ-ын эрх баригчид эдийн засгийн хоригтой холбоотойгоор Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерланд дахь нийлүүлэлтээ багасгаад байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн хурцадсан тохиолдолд Европын холбооы орнууд ОХУ-аас авах хийгээ бүрэн болих магадлал өндөр юм. Харин эдийн засгийн хоригоос илүү тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн тохиолдолд ОХУ Европын холбооны орнууд руу бага хэмжээгээр нийлүүлж буй хийгээ бүрэн зогсоох мэдээлэл бий.

Эх сурвалж: EURONEWS, REUTERS, LENTA, BLOOMBERG

Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор боллоо
Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор боллоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ