Украины Ерөнхийлөгч томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 33 секунд

Украины Ерөнхийлөгч томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа

Мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский засгийн газрынхаа хэд хэдэн томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа.

Хамгийн эхэнд Ерөнхийлөгчийн тамгын газрын Дэд дарга Кирилл Тимошенког огцруулсан байна. Араас нь Батлан хамгаалахын Дэд сайд Вячеслав Шаповалов, Ерөнхий прокурорын орлогч Алексей Симоненко, Нөхөрлөл нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд сайд Иван Лукеря, Вячеслав Негода нарыг болон Нийгмийн бодлого хариуцсан Дэд сайд Виталий Музыченко нарыг огцруулсан байна.

Түүнчлэн Днипропетровск, Запорожье, Киев, Сумск, Херсон гэсэн таван мужийн захирагчийг огцруулжээ.

Украин улс төрийн албан дахь авлигатай тэмцэх ажлын хүрээнд томоохон халаа сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

2019 оны 5-р сарын 21-нээс Ерөнхийлөгчийн тамгын газрын Дэд даргын албыг хашсан Кирилл Тимошенко сонгуулийн өмнөх кампанит ажлаас нь эхлэн Зеленскийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.

Тимошенко сүүлийн үед авлигын хэд хэдэн хэрэгт нэр холбогдох болсон. Түүний тансаг үл хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашин нь иргэдийн шүүмжлэлд өртөж байсан.

Батлан хамгаалахын Дэд сайд Вячеслав Шаповаловийн хувьд цэргийн хэрэгцээнд ашиглах хүнсийг маш өндөр үнээр худалдан авсан хэрэгт холбогдсон аж.

Украины Ерөнхийлөгч томоохон албан тушаалтнуудыг огцрууллаа

АТГ: “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
АТГ: “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ