Гараа халаасандаа хийсэн Японы дипломатч шүүмжлүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 49 секунд

Гараа халаасандаа хийсэн Японы дипломатч шүүмжлүүлэв

Японы ерөнхий сайдын туслах, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Сэйжи Кихара АНУ дахь айлчлалын үеэр гараа өмднийхөө халаасандаа хийж яваа нь бичлэгт үлджээ. Түүний энэ үйлдэл олны дургүйцлыг хүргэж, япон ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй, зохисгүй үйлдэл гэж шүүмжлүүллээ. Энэ нь ерөнхий сайд Фүмио Кишидагийн нэгдүгээр сарын 13-нд хийсэн айлчлалын үеэр болсон явдал юм.

Гараа халаасандаа хийх нь үл тоомсорлосон хандлагын илэрхийлэл бөгөөд албан ёсны арга хэмжээнд тохиромжгүй үйлдэл гэж япончууд үзэж байна. Цахим сүлжээнд Кихараг ичгүүргүй, хүндэтгэлгүй, ихэрхүү гэж шүүмжилжээ.

Өдгөө 52 настай Сэйжи Кихара энэ үйлдлийнхээ төлөө “Youtube”-ээр дамжуулан уучлалт гуйв. Түүний ээж нь цахим сүлжээн дэх сэтгэгдлүүдийг харж байгаа гэдгийг тэр хэллээ. Ээж нь түүний үйлдлийг ичгүүртэй гэж зэмлэснээр барахгүй ирээдүйд дахиж ийм зүйл гаргахгүйн тулд халаасаа битүүлж оё гэж хүртэл хэлжээ. Кихара өөрийгөө ихэвчлэн гараа халаасандаа хийчихээд юм бодож алхдаг төрлийн хүн гэж тайлбарласан байна. Тухайн үед ч бас АНУ-Японы дээд хэмжээний уулзалтын яриа хэлэлцээг хэрхэн хийх талаар бодож байсан гэв.

Халаасандаа гараа хийснээс болж шүүмжлүүлж байгаа япон улстөрч Кихарагаар тогтохгүй. Токиогийн засаг дарга Юрико Койкэ 2019 онд дулаацахын тулд хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд шүүмжлүүлж байв.

Эх сурвалж: NEXT SHARK

Дараагийн ээлжийн автобусууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирнэ
Дараагийн ээлжийн автобусууд хоёрдугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ