Оюутнууд БЗХӨ-ийн шинжилгээнд сайн дураар хамрагдах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Оюутнууд БЗХӨ-ийн шинжилгээнд сайн дураар хамрагдах боломжтой

Халдварт өвчин судлалын үндэсний төв улсын хэмжээнд БЗДХ-ын тархалтын талаарх судалгаа, статистик мэдээллийг гаргадаг бөгөөд, эрсдэлт бүлгийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Тус төвөөс эрсдэл өндөр насны бүлэг болох 19-24 насныхныг сайн дурын шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт, судалгааны их эмч А.САРАНЦЭЦЭГ:

-Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын дөрвөн өвчнийг мэдээлдэг. Тухайлбал, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ. Эдгээрээс тэмбүүгийн халдвар тодорхой хувиар өндөр бусад гурван өвчнөөс өндөр байдаг. БЗДХ-ын тархалтын өнөөгийн байдлыг харвал өвчлөлийн статистик бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд их байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны бүлгээр авч үзвэл:

  • 15-19 насныхан- 13–10 хувь
  • 20-24 насныхан- 29–25 хувь
  • 25-29 насныхан- 20–22 хувь
  • 30-34 насныхан- 15–17 хувь
  • 35-39 насныхан- 9–11 хувь
  • 40-44 насныхан- 5–7 хувь
  • 45-49 насныхан- 3 хувь
  • 50-59 насныхан- 4 хувь
  • 60-аас дээш насныхан- 1 хувь байна.

Халдвартай иргэдийн хүн амзүйн үзүүлэлтээр 45 хувь нь гэр бүлтэй, 34 хувь нь гэрлээгүй, 15 хувь нь хамтран амьдрагчтай, дөрвөн хувь нь гэр бүлээ цуцалсан, нэг хувь нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа юм. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар бүртгэгдсэн БЗДХ-ын хувьд:

  • Тэмбүү- 3239
  • Заг хүйтэн- 3284
  • Трихомониаз- 2338 байгаа бөгөөд энэ онд нийт 8875 тохиолдол бүртгэгдсэн нь бусад нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна.

Энэ төрлийн халдвараар өвдөж байгаа хүмүүсийн тал хувь буюу 20-29 насныхны тухайд бэлгийн идэвхтэй амьдралтай ч байнгын хамтрагчгүйгээс халдвараар өвдөх эрсдэл өндөр байдаг.

Тиймээс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Агаарын бохирдлыг бууруулахад 39 тэрбумыг төсөвлөжээ
Агаарын бохирдлыг бууруулахад 39 тэрбумыг төсөвлөжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ