Х.Нямбаатарын мэдээллийг “Facebook”-ийн төлөөлөгч үгүйсгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Х.Нямбаатарын мэдээллийг “Facebook”-ийн төлөөлөгч үгүйсгэв

Meta буюу "Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээг үгүйсгэв. Х.Нямбаатар сайд "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" гэж жиргэсэн.

Түүний жиргээний хариуд Жорж Чен "Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л харсан" гэж хариу бичсэн нь олны шүүмжлэл дагуулаад байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан хуулийн төсөл ид шүүмжлүүлсэн ч эрх баригчид хоёр хоногийн дотор хэлэлцээд баталсан. Тухайн үед АН-ын даргын сунгаа, нээлттэй сонсголоор далимдуулан нэн яаралтай горимоор хэлэлцэгдэж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл нь “…хохирогчийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” биш, эсрэгээрээ хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эрх баригчдын эрх ашгийг хамгаалах, хангахад чиглэгджээ. Хэрэв зээ, энэ хууль нэн яаралтайгаар батлагдвал авлига авсан нийтийн албан тушаалтны талаарх мэдээллийг хэвлэх, түгээх эрхгүй, иргэд мэдэх эрхгүй болно гэж олон нийт шүүмжилж байв.

11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.