АНУ-ын иргэн Мария Браняс Морера дэлхийн хамгийн өндөр настан болжээ
 
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 8 секунд

АНУ-ын иргэн Мария Браняс Морера дэлхийн хамгийн өндөр настан болжээ

Францын гэлэнмаа Андре 2023 оны нэгдүгээр сард 118 насандаа таалал төгссөний дараа АНУ-д төрсөн 116 настай Мария Браняс Морера дэлхийн хамгийн өндөр настай хүн болж, Гиннесийн номд бүртгэгджээ.

Мария Браняс Морера дэлхийн хоёр дайн, иргэний дайн, дэлхийн цар тахлын үед амьдарч чаджээ. Амьдралынхаа сүүлийн 22 жилийг Испанийн асрамжийн газарт өнгөрөөсөн түүний 116 насны төрсөн өдөр хэдхэн хоногийн дараа болох юм.

Тэрээр өөрийн охины Twitter хуудсаар дамжуулан “ Би хөгшин, маш хөгшин. Гэхдээ тэнэг биш” гэж жиргэжээ.

Моррера нь гурван хүүхэдтэй бөгөөд 11 ач, 13 гучтай аж. Түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодруулсны дараа ярилцлага авах, уулзахыг хүссэн хүмүүс олон болсон. Гэвч “Стрессгүй, амар амгалан хэрэгтэй байна” хэмээгээд дахин ярилцлага өгөхгүй гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа
 
Манай улс цаг агаарын үзэгдэл, хур тунадасны хэмжээг шууд мэдээлэх дөрвөн дэд станцтай болж байна
Манай улс цаг агаарын үзэгдэл, хур тунадасны хэмжээг шууд мэдээлэх дөрвөн дэд станцтай болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!