“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэллээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хоёр дахь шатны шалгаруулалт болох эхний шатанд тэнцсэн оролцогчдын ярилцлагын шалгалт өнөөдрөөс эхлэх бөгөөд энэ сарын 30, 31-ний өдрүүдэд болно.

Сорилын шалгалтыг нийт 1215 иргэн өгснөөс өндөр оноо авсан 434 иргэн ярилцлагын шалгалтад оролцож байна. Нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг МҮХАҮТ ахлан, 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулна.

Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.

Ярилцлагын үйл явцад хөндлөнгийн шинжээчид хяналт тавин ажиллаж байна. Ярилцлага нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нөөц бүрдүүлэх нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулах сүүлийн шат. Сорилын болон ярилцлагын шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилно.

Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, иргэдийн саналыг аваагүй тул “сошиал“ хуульд ХОРИГ ТАВИВ
Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, иргэдийн саналыг аваагүй тул “сошиал“ хуульд ХОРИГ ТАВИВ
 
Хортон шавж, өвчинг устгахад дан ганц хор цацах бус ашигтай шавжийг тахих хэрэгтэй
Хортон шавж, өвчинг устгахад дан ганц хор цацах бус ашигтай шавжийг тахих хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.