Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа “Барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байна” гэж онцолжээ
“Барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа” талаар “Financial Times” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлснийг “Tass” агентлаг мэдээллээ.
“Хориг арга хэмжээнүүд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Импортолж буй шатахууны үнээс гадна ОХУ-ын түншлэлүүдээс авдаг зарим бүтээгдэхүүн тасалдах асуудал гарч байгаа нь Монголын хувьд давхар хориг болж байгаа” гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Тухайлбал: ОХУ-ын агаарын хилээр Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниудын чиглэлд өөрчлөлт орсон нь Монголын талд сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Мөн “ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсантай холбоотойгоор Европын агаарын тээврийн олон компани хойд туйл дээгүүр, эсвэл Төв Ази, Туркийн нутаг дэвсгэр дээгүүр нисэхээс өөр аргагүйд хүрсэн” гэдгийг онцолсон байна.
Сэтгүүлч Б.Энхжин