Путин, Пригожин, Кадыров нар Волгоградад айлчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 10 секунд

Путин, Пригожин, Кадыров нар Волгоградад айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд Сталинградын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Волгоград мужид айлчилна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Путин Волгоградад нэг л өдрөөр ирэх аж. Хоёрдугаар сарын 2-ны өдөр тус хотод цэргийн парад хийхээр төлөвлөсөн.

Гэхдээ ерөнхийлөгч Путин баярын арга хэмжээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Айлчлалтай холбоотойгоор нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 3-ны хооронд Волгоград мужид хүнд даацын болон том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хорих болжээ. Ялангуяа аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгсэл тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хориотой. Түүнчлэн ахмад дайчдын санаачилгаар хоёрдугаар сарын 1, 2-нд төрийн албан хаагчид амрах болжээ.

Волгоградын хэвлэлд мэдээлснээр Путинтэй хамт Вагнер бүлгийн тэргүүн Евгений Пригожин болон Чеченийн удирдагч Рамзан Кадыров нар ирэх аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө бол халамж биш
Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө бол халамж биш
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.