Аппликейшнаар дамжуулан бусдын картан дахь мөнгийг шилжүүлж авсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Аппликейшнаар дамжуулан бусдын картан дахь мөнгийг шилжүүлж авсныг илрүүлжээ

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар байршуулж иргэдийг залилжээ.

Тодруулбал, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч гар утасны аппликейшнаар дамжуулан дансан дахь мөнгийг шилжүүлэн авсан. Барааны төлбөр хийх, зээл авах зэргээр ашиглаж гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Өмнөд Солонгос НАТО-д төлөөлөгчийн газраа нээлээ
Өмнөд Солонгос НАТО-д төлөөлөгчийн газраа нээлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ