Удахгүй болох үндэсний баяр болох сар шинийн баярыг 572.6 мянган айл өрх өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нэг айл дунджаар 700 мянган төгрөгийг идээ болон гарын бэлгэндээ зарцуулдаг ба улсын хэмжээнд нийт 400 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо бий.
Энэхүү тооцооны 80 орчим хувь нь гарын бэлэг болон идээ ундаа зарцуулагддаг аж. Гарын бэлэг идээ, ундаагаа гаднын импортын бараанаас түлхүү сонгодог байна. Ийнхүү гарын бэлгэнд импортын бараа бүтээгдэхүүн сонгож зочдодоо бэлэглэж байгаа нь Монгол улс Цагаан сарын баяраар 320 орчим тэрбум төгрөгийг гадагш гаргадаг гэсэн үг. Тиймээс энэ жилийн цагаан сарын баяраар дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэмжиж, эрхэмлэхийг уриалж байна.
Брэндээр ялгарч, чанараар түүчээлнэ уриатай Арвайн Үндэс компани нь “Үндэсний брэндээ эрхэмлэе” аяныг эхлүүллээ. Тус аяны хүрээнд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулж улам чанаржуулж, хэрэглэгчдэд нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож үндэсний хэв шинж, өв соёл хадгалан зах зээлээ өргөжүүлэн дэлхийд танигдах монгол брэндийг таниулан үлдээх зорилготой. Арвайн Үндэс ХХКомпани нь 2009 онд “Алтан Жолоо” группийн хөрөнгө оруулалтаар архи, цэвэр усны үйлдвэрийг шинэчлэн улсдаа томоохонд тооцогдох хүнсний үйлдвэрийг байгуулж нийтдээ 250 гаруй ажилчдыг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байгаа өсөн дэвжиж буй компани билээ.
Архи, цэвэр усны үйлдвэр нь дэлхийн нэр хүндтэй архины үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн шүүлтийн шинэ технологи болох ОХУ-ын Технофилтер компанийн Цагаан алтан, Мөнгөжүүлсэн, Алтжуулсан шүүлтүүрийг үйлдвэрлэлд нэвтрүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн дэлхийн чанар, стандартад нийцсэн хүнс, идээ, ундааны дээж брэнд бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нэвтрүүлээд байна.
Мөн 2012 онд Олон улсын чанар стандартыг хангасан Герман технологийн шар айргийн үйлдвэрийг байгуулж UBe HERO, Арвайн Соёолж, Weissenberg шар айраг, Үндэс цэвэр ус зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэсээр байна.
Мөн “Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин Туулай жилийг” тохиолдуулан Мишээл Экспо төвөөс зохион байгуулж буй Цагаан сар 2023 үзэсгэлэн худалдаанд 2023.02.06-ны өдрөөс 2023.02.20 өдрийг хүртэл өдөр бүр 10-19 цагийн хооронд “Арвайн Үндэс ХХК” бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Тиймээс хэрэглэгч та бүхэн “Үндэсний брэндээ эрхэмлэн” тус аянд нэгдэхийг уриалж байна