ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

2023 оны ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр /2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ гэдгийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлжээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна.

Шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм.

Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлэх юм. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл их байна
Нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл их байна
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.