“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт болов

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэхэд техник болон санхүүгийн дэмжлэг тусламжийг үзүүлсээр ирсэн. НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн шуурхай үнэлгээг 2022 оны 1-5 дугаар сард амжилттай зохион байгуулсан.

Энэхүү Шуурхай үнэлгээнд нийт 7 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн анхан болон лавлагаа шатны нийт 25 эрүүл мэндийн байгууллагыг хамрагдсан ба уг үнэлгээний гол зорилго нь дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлыг тодорхойлон цаашид сайжруулах зөвлөмжийг боловсруулах юм. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг зөв зохистой зохион байгуулахад эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг ур чадвар ихээхэн нөлөөтэй байдаг ба уг үнэлгээгээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтын хэрэгцээ их байгааг мөн тэдэнд зориулсан гарын авлага МСС-ны материал дутмаг байгааг тодорхойлсон байна.

Иймд НҮБ-ын ХС нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд энэхүү хоёр өдрийн сургалтыг зохион байгуулав. НҮБ-ын ХС-с аюултай хог хаягдлын менежментийн талаарх гарын авлага материалыг (3 төрлийн зурагт хуудас, 1 гарын авлага) боловсруулан хэвлэж Улаанбаатар хот болон 21 аймгийн эрүүл мэндийн ажилтнуудын хэрэгцээнд тарааж өгөв.

Эх сурвалж: ЭМЯ

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ