Нэрээ нууцалсан эрхэм Туркийн элчинд 30 сая доллар хандивлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нэрээ нууцалсан эрхэм Туркийн элчинд 30 сая доллар хандивлажээ

АНУ-д амьдардаг нэгэн пакистан хүн Туркийн Элчин сайдын яаманд очин, 30 сая ам.долларын хандив өгсөн талаар мэдээлжээ. Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф хандивлагчийн талаар хэлэхдээ, "Энэ бол хүн төрөлхтөнд дийлдэшгүй мэт санагдах сорилт бэрхшээлийг даван туулах боломжийг олгодог гайхамшигтай буяны үйлс юм. Үнэхээр сэтгэл хөдөллөө" гэж твиттерт жиргэсэн байна.

Турк, Сирийн нутагт өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон газар хөдлөлтийн гамшгийн улмаас 34 мянга гаруй хүн амь үрэгдээд буй.

Үүнээс гадна Пакистаны улсын засгийн газраас гамшигт өртсөн хоёр улсад үзүүлэх хандив, хүмүүнлэгийн тусламжийг цуглуулах тусгай хороо байгуулсан талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлжээ. Мөн эгч дүүсийн холбоотой Турк улсад туслах зорилгоор дахин хоёр тусламжийн онгоц ниссэн талаар Пакистаны онцгой байдлын газар мэдээлсэн.

Туркийн ерөнхийлөгч газар хөдлөлтийн дараа учирсан хохирлыг зуун жилд тохиогоогүй гамшиг гэж нэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Малд хэрэглэдэг кодыг машин дээр наах уу?
Малд хэрэглэдэг кодыг машин дээр наах уу?
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ