Үндэсний номын баярт Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн захирал болон зохиолчид оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Үндэсний номын баярт Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн захирал болон зохиолчид оролцоно

Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. “Номын соёлт ертөнц” ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй номын баярыг 2007 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй аж.

Энэ жилийн баяраар уламжлалт номын худалдаа явуулахаас гадна ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагаа, тэр дундаа хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер болсон ном зохиолуудаа танилцуулна. Мөн ОХУ-ын Утга зохиол, орчуулгын хүрээлэнгийн Олон Улсын хөтөлбөрийн зохицуулагч, Антропологич Игорь Сид Монгол Улсын Үндэсний номын баярт оролцохоор ОХУ-аас бэстселлер болсон номын зохиогчид болон хэвлэн нийтлэгчид монголчуудад төрөлх хэлээрээ болон монгол хэлнээ хөрвүүлэн орчуулсан ном, бүтээлээ танилцуулахаар хүрэлцэн иржээ.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой тохиож байна
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой тохиож байна
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.