Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж буй.
Улмаар тус хэрэгт холбогдуулан Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг 30 хоног цагдан хориод буй. Мөн түүнтэй хамт шалгагдаж буй Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргажээ.