“iPhone”-ийн үйлдвэрлэгч БНЭУ-д $700 саяар үйлдвэр барьж, БНХАУ-аас хамаарлаа бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 3 секунд

“iPhone”-ийн үйлдвэрлэгч БНЭУ-д $700 саяар үйлдвэр барьж, БНХАУ-аас хамаарлаа бууруулна

“Foxconn Technology” БНХАУ-ын зах зээлээс үйлдвэрлэлээ шилжүүлэхээр яаравчилж байна.

“Apple”-ийн "iPhone" гар утасны гэрээт үйлдвэрлэгч “Foxconn Technology” компани БНЭУ-д баригдах шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

“Foxconn Technology”-ийн энэхүү шийдвэр Нарендра Модигийн Засгийн газарт эргэлтийн цэг болж, Вашингтон, Бээжин хоорондын харилцаа хурцадсан энэ үед технологийн хөгжлөөр БНХАУ-тай ойртох боломж олгох юм. Түүнчлэн энэ нь БНХАУ-ын зах зээлээс үйлдвэрлэлээ шилжүүлэхээр яаравчилж байгаагийн дохио болохыг шинжээчид онцолж байна.

Өмнөд Энэтхэгийн Карнатака мужийн Бенгалару хотод барих 120 га талбай бүхий тус үйлдвэр 100 мянган ажлын байр бий болгох төлөвтэй байгаа аж.

Тус үйлдвэрт “Apple”-ийн гар утаснуудыг мөн угсарч магадгүй байгааг эх сурвалж онцолж байна.

Ч.Маралмаад холбогдох шүүх хурал болно
Ч.Маралмаад холбогдох шүүх хурал болно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ