БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ГЭР БҮЛ ЦАР ТАХЛЫН ЖИЛҮҮДЭД 300 ТЕНДЕР АВЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ГЭР БҮЛ ЦАР ТАХЛЫН ЖИЛҮҮДЭД 300 ТЕНДЕР АВЧЭЭ

Цар тахлын жилүүдэд хүндэрсэн эдийн засгийн хямрал эрчимжиж, хаалгаа барьж буй ААН байгууллагын тоо нэмэгдэж, улс орнууд эхнээсээ дампуурлаа зарлаж байна. Гэвч цар тахлын хүнд цаг үеийг далимдуулан ашиг олж, төрийн нэрээр төсвийн хөрөнгийг зувчуулсан үйлдэл илэрсээр байна. Тухайлбал Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцож, шалгарсан байх юм. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын танхимаас “боломжийн” гэх үнэлгээ авдаг Боловрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн бизнес сэтгэлгээ төрийн сайд болсоных нь дараа ч идэвхжсээр байна. Тодруулбал Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж алга.

Тухайлбал, 2020 онд Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Харин 2021 онд Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарсан байна.

2022 оны эхний дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан байна.

Энэ бол зөвхөн цар тахлын жилүүдэд Л.Энх-Амгалан сайдын гэр бүлийн компанийн шалгарсан тендер юм.

“Улаанбаатар марафон“-ы энгэрийн дугаар, чипийг 26-27-нд олгоно
“Улаанбаатар марафон“-ы энгэрийн дугаар, чипийг 26-27-нд олгоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ