Б.Баяраа: УБТЗ дахь ажлын байрны бэлгийн дарамтыг таслан зогсоохгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Б.Баяраа: УБТЗ дахь ажлын байрны бэлгийн дарамтыг таслан зогсоохгүй байна

Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа: Бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн ЗТХЯ, Ерөнхий сайдад санал шаардлагаа удаа дараа хүргэсэн. Гэвч шаардлагад хариу өгсөнгүй. Иймээс өнөөдөр бид ажил олгогч нарын эсрэг хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх албан тоотоо хүргүүллээ. Сонирхлын маргаан үүсгэнэ гэдэг нь үйлдвэрчний эвлэл албан ёсоор ажил хаялт зарлах эрх нь үүсэж байна гэсэн үг юм. Ийм учраас төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн болж буйгаа төрдөө мэдэгдэж байна.

  • Ажил олгогчийн зүгээс цалин хөлсний шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, хамтын гэрээний зарим заалтуудыг шинэчилж өөрчлөх, зүйл заалт нэмж оруулахаас зайлсхийж, хэлэлцээрийг зогсонги байдалд оруулж байна.
  • Хамтын гэрээнд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхлыг бий болгохгүй байх, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгах нэмэлт зүйл заалтыг тусгах ёстой. Ажлын байрны бэлгийн дарамт энд тэнд гарч байна. Үүнийг таслан зогсоохгүй байна.
  • УБТЗ-ын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг шалтгааныг улмаас үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж байна.

Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай бөгөөд үүний 99 хувь нь Монголын Төмөр замчдын ҮЭХ-ний гишүүд. Тийм учраас хууль эрх зүйн дагуу ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага нь тус байгууллага мөн. УБТЗ дахь ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос дүнгэлт гаргасан байдаг. Энэ асуудлыг таслан зогсоох, хууль хүчний байгууллагаар шалгуулах нь үйлдвэрчний эвлэлийн үүрэг хариуцлага гэдэг байр суурийг илэрхийллээ.

Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна
Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна
 
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.