“Үнэн ба зөв нам“-ын дарга А.Отгонбаатарыг 200 мянган төгрөгөөр торгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Үнэн ба зөв нам“-ын дарга А.Отгонбаатарыг 200 мянган төгрөгөөр торгожээ

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь энэ оны нэгдүгээр 9, 20–ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийсэн.

Ингэхдээ шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж баталгаажуулсан. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэхдээ бусдын эрх нэр төрийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууныг хамгаалах үүднээс бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй байдаг.

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж 200 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.

Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ

Дайн эхэлснээс хойш Ши Жиньпин анх удаа Зеленськийтэй уулзана
Дайн эхэлснээс хойш Ши Жиньпин анх удаа Зеленськийтэй уулзана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ