УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 31.9 хувиар нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 31.9 хувиар нэмэгдэнэ

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын /ТЗХАБ/ гишүүн орнуудын тавдугаар хэсгийн зөвлөгөөн болж, гишүүн орнуудын төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ тохиролцлоо.

2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцлоо. Ингэснээр өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэжээ.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

Т.Аюурсайхан гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ татсан уу?
Т.Аюурсайхан гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ татсан уу?
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ