Валютын хадгаламж 38.7 хувиар өсчээ
 
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Валютын хадгаламж 38.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, валютын харилцах 2.2 дахин, валютын хадгаламж 38.7 хувиар өсчээ. Энэ нь мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Төгрөгийн ханш 2022 онд ам.долларын эсрэг 20 гаруй хувиар буурсан нь импортоос өндөр хамааралтай Монгол Улсын эдийн засагт ирэх дарамтыг нэмэгдүүлжээ.

Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлж 13 хувь болгосон нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөхөд түлхэц болно гэж мэдээлсэн. Гэвч инфляци хоёрдугаар сард инфляци өндөр түвшинд тогтвортой байна.

Улсын эмнэлгүүдэд цаг авсан ч баталгаажуулаагүй бол устана
Улсын эмнэлгүүдэд цаг авсан ч баталгаажуулаагүй бол устана
 
Манай улс цаг агаарын үзэгдэл, хур тунадасны хэмжээг шууд мэдээлэх дөрвөн дэд станцтай болж байна
Манай улс цаг агаарын үзэгдэл, хур тунадасны хэмжээг шууд мэдээлэх дөрвөн дэд станцтай болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!