Кишидагийн айлчлалтай холбоотойгоор ОХУ бөмбөгдөгч онгоц нисгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 36 секунд

Кишидагийн айлчлалтай холбоотойгоор ОХУ бөмбөгдөгч онгоц нисгэв

ОХУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц өчигдөр /2023.03.21/ Япон тэнгисийн дээгүүр долоон цаг гаруй нисчээ. Эдгээр нь цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай Туполев Ту-95МС онгоцууд байсан. ОХУ өөрсдийн цэргийн сүр хүчийг үзүүлэхийн тулд Арктик, Хойд Атлантын далай, Номхон далай гэх мэт олон улсын чанартай усан бүс дээгүүр тус онгоцыг тогтмол нисгэдэг.

Гэхдээ энэ удаагийн нислэг нь Японы ерөнхий сайд Фүмио Кишида Украинд айлчилж буй үетэй давхцсанаараа онцлог юм. Кишида энэхүү айлчлалаар дамжуулан Украинтай эв санаа нэгтэй байгаагаа харуулахыг зорьсон. Тэрбээр Японы дайнаас хойш дайны бүсэд орсон улсынхаа анхны удирдагч болж буй. Японы энх тайванч үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас түүний айлчлалыг нууцаар зохион байгуулжээ.

Харин ОХУ энэ үйлдлээ төлөвлөгөөт нислэг байсан гэж тайлбарлав. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр олон улсын хууль тогтоомжийг чанд мөрдсөний үндсэн дээр олон улсын усан дээгүүр тус нислэгийг үйлдсэн гэлээ.

ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч болон байлдааны онгоцууд өнгөрсөн сард Аляска орчимд олон улсын усан дээгүүр ниссэн. Тухайн үед Хойд Америкийн Агаарын цэргийн хүчин Оросын онгоцыг саатуулахаар өөрсдийн онгоцоо илгээж байв.

Эх сурвалж: REUTERS

Афганистанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Афганистанд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ