Зеленский Харьковт “Баатар хот“ цол гардуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 22 секунд

Зеленский Харьковт “Баатар хот“ цол гардуулав

Киевийн төрийн тэргүүн Владимир Зеленский өчигдөр Харьковт очиж, "Украины баатар хот" цолыг хотын дарга Игорь Терековт гардуулжээ. Тэрбээр шагнал гардуулах үеэрээ "Энэ сайхан хотын оршин суугчдын ачаар тусгаар тогтнолоо эх орныхоо бусад хоттой мөр зэрэгцэн хамгаалж байна" гэсэн байна.

Түүнчлэн Харьков хотноо ерөнхийлөгч албаныхантай уулзаж, мужийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тухайлбал, чөлөөлөгдсөн газар нутгийг сэргээх, бэхлэлт барих, дэд бүтцийг сэргээх, хэлмэгдэгсдэд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцсэн байна. Мөн Харьков мужийн бүх сууринг цахилгаан эрчим хүчээр хангах асуудлыг эрчим хүчний инженерүүдтэй ярилцжээ.

Үүний зэрэгцээ Зеленский Донецк муж дахь Бахмут хот дахь Украины армийн фронтын байрлалд очиж, эх орноо хамгаалж буй баатруудыг шагнаж, шархадсан цэргүүдтэй уулзсан байна. Донецкод мужийн нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаар зохицуулах уулзалт хийлээ. Үүнээс гадна "Украины баатар хот" цолоор Волноваха, Гостомель, Мариуполь, Харьков, Херсон, Чернигов, Буча, Ирпин, Николайив, Охтырка зэрэг хотыг шагнасан байна.

ezgif.com-webp-to-jpg

Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ
Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ
 
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.