Нийтийн эзэмшлийн зам талбайд удсан машиныг ачна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийтийн эзэмшлийн зам талбайд удсан машиныг ачна

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашиныг ачиж журамлах талаар Нийслэлээс мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дагуу өчигдрөөс /2023.03.27/ орхигдсон машинууд дээр мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Иргэд ч энэ шийдвэрийг сайшааж байгаа бөгөөд түгжрэл их өнөө цагт зогсоол, нийтийн эзэмшлийн талбайг ийн чөлөөлөх нь зөв гэж байгаа юм.

Гэхдээ албаныхан удаан хугацаанд орхисон бүх машиныг олох боломжгүй учир гэр болон ажлынх нь ойролцоо олон сар, жил байгаа автомашины талаар мэдээллийг цахим болон утсаар өгөх боломжтой байна. Дуудлага өгөхдөө 1800-1200 утсанд болон www.ulaanbaatar.mn хуудаст хандаж, машины байршил, улсын дугаарыг хэлнэ. Ингэснээр тухайн машины эзэмшигчтэй холбогдож, албаныхан мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд удаан хугацаанд орхигдсон машинуудыг ачиж байгаа бөгөөд хариуцсан эздэд нь мэдэгдэл хүргүүлж, машинаа аваагүй тохиолдолд долоо хоногийн дараа ачих аж.

Хэрэв тухайн байршилд олон сар байршуулсан машины эзэнтэй холбогдож чадаагүй тохиолдолд тухайн машин дээр мэдэгдэх хуудсыг нааж, долоо хоногийн дараа ачиж, журамлах арга хэмжээ авна гэлээ.

З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ
З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ