Оросууд Дубайн үл хөдлөхийн үнийг өсгөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
3 минут 10 секунд

Оросууд Дубайн үл хөдлөхийн үнийг өсгөж байна

Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилийн хугацаанд уналт, өсөлттэй янз бүр байсан ч Орос, Украины дайнаас хойш үнийн хөөрөгдөл улам ихэсчээ. Арета, Крис нар 2011 онд Дубайд нүүж ирснээсээ хойш таван удаа нүүжээ. 10 жилийн өмнө түрээсийн үнэ өндөр байсан ч энэ удаагийнхыг гүйцэхгүй гэж тэд хэлэв. Үл хөдлөх хөрөнгийн "Betterhomes" агентлагийн мэдээлснээр Дубай дахь түрээсийн дундаж үнэ өнгөрсөн онд 36 хувиар өссөн байна.

Арабын нэгдсэн Эмират улсад 10 сая орчим хүн амьдардагийн 90 хувь нь гадаадын иргэн юм. Орон сууц түрээсийн үнэ тэнгэрт хадсанаар улс орны эдийн засгийн тулгуур болсон гадаадын иргэдийн амьжиргаа улам дорджээ. Өмнөд Дубайд л гэхэд нэг өрөө байрны жилийн түрээсийн үнэ 9500 ам.доллар байсан нь өнгөрсөн сард 12500 ам.доллар болж нэмэгдсэн.

Эрэлт нийлүүлэлтээс давсан тул ийнхүү үнийн өсөлт нүүрлээд буйг "Betterhomes" агентлаг мэдээллээ. Үнийн өсөлт зөвхөн түрээсээр тогтохгүй шинэ үл хөдлөх хөрөнгөд ч нөлөөлжээ. Үнийн өсөлтийн эсрэг тус улсын хуулийн дагуу түрээсийн үнийг дээд тал нь 20 хувиар л нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Мөн байрны эзэд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түрээслэгчдийг нүүлгэх боломжгүй байдаг. Гэвч одоо энэ байдал өөрчлөгдөж, байрны эзэд илүү өндөр үнэ төлөх түрээслэгчид байраа түрээслүүлэх сонирхолтой болжээ.

Украинд дайн эхэлснээс хойш Оросын чинээлэг хүмүүс Дубайд орогнох болов. Мөн олон ч залуус нь шинэ ажил хайж Дубай руу ирэх болжээ. Хэд хэдэн үндэстэн дамнасан пүүс ажилтнуудаа Оросоос Дубай руу нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл ч байна. Оросууд Дубайн үл хөдлөх хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлэх хамгийн том хүчин зүйл болоод буйг "Savills Middle East" компани мэдэгдлээ. Дубай нь аюулгүй байдал, амьдралын таатай хэв маяг, бизнес эрхлэхэд хялбар байдлыг санал болгодог учир маш олон орноос хүмүүс цагаачилж ирдэг.

Арабын нэгдсэн Эмират улс нь дайн эхэлснээс хойш төвийг сахисан байр суурь баримталсан. Тэд ОХУ-д хориг тавиагүй бөгөөд шүүмжилсэн мэдэгдэл огт гаргаагүй.

Дубайд өнгөрсөн онд 86 мянга гаруй орон сууц зарагдсан нь 80 мянга гэх 2009 оны дээд амжилтыг давсан үзүүлэлт байв. Түүнчлэн 56.6 тэрбум ам.долларын үл хөдлөх зарагдсан нь 2021 оныхоос 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Н.Наранбаатар Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчтой барьцав
Н.Наранбаатар Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчтой барьцав
 
Соёлын сайд Ч.Номинг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Соёлын сайд Ч.Номинг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.