Тайванийн удирдагч Цай Ин Вен өчигдөр /2023.03.29/ АНУ-ын Нью-Йорк хотод ирлээ. Тэрбээр Төв Америкт айлчлах замаараа АНУ-аар дамжин өнгөрсөн нь энэ юм. Гэхдээ энэ завшааныг ашиглаад буцахдаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКартитай уулзана гэв. Тэрбээр Төв Америкт Гуатамела, Белиз улсуудаар айлчилна.
Хэрвээ Тайванийн талаас АНУ-тай ямар нэг уулзалт зохион байгуулах юм бол үр дүн нь ноцтой байх болно гэж анхааруулсан. Тиймээс энэхүү айлчлал нь Хятадын шүүмжлэлийг хүлээх нь дамжиггүй. Харин АНУ-ын албаныхан Бээжинг Цай Ин Вений айлчлалд хэт мэдрэг хандаж байна гэжээ.
Вашингтон дахь Хятадын хэргийг түр хамаарагч албан тушаалтан Сюй Шюэюань энэ айлчлалыг буруушаасан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "АНУ Цай Ин Венийг эх оронд нь шуугиан дэгдээхийг зөвшөөрснөөрөө Тайванийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байна гэсэн үг. Тайванийн удирдагч АНУ-д очно уу, АНУ-ын удирдагч Тайваньд очно уу, аль нь ч байсан ялгаагүй энэ нь Бээжин, Вашингтоны харилцаанд маш маш маш хурцадмал байдал үүсгэж байна гэсэн үг юм. Цай Ин Вений айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой хохирол учруулсан явдал. Тайванийн асуудал дээр ахин дахин галаар тоглохгүй байхыг АНУ-д сануулъя" гэв.
Өнгөрсөн жил АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Бээжин, Вашингтоны харилцааг хурцатгасан. Тухайн үед Хятад улс Тайванийн ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж, хариу үйлдэл үзүүлж байв.
Эх сурвалж: BBC