Орост ядуу хүмүүсийн тоо 3.6 саяар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
3 минут 0 секунд

Орост ядуу хүмүүсийн тоо 3.6 саяар буурчээ

2017-2022 оны хугацаанд Оросын 3.5 сая гаруй иргэн ядуурлаас гарсан байна хэмээн ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова Ерөнхийлөгчийн Засгийн газартай хийсэн зөвлөгөөний үеэр мэдэгдэв.

"Төрөөс үзүүлж буй тэтгэмжийн идэвхтэй арга хэмжээний ачаар манай 3.6 сая иргэн ядуурлаас гарсан" гэж Голикова хэлэв. Тэрээр 2022 онд " өндөр орлоготой хүн амын бүлгийн орлогоос бага орлоготой бүлэгт дахин хуваарилсан" тухай онцоллоо.

Мөн урьдчилсан байдлаар сүүлийн 5 жилийн хугацаанд бодит цалингийн өсөлт 22.1 хувьтай гарсныг Шадар сайд онцлов. Ийм өсөлт Оросын 22 мужид ажиглагдсан бөгөөд хамгийн том нь Буриад Улсад болон Ханты-Мансийскийн автономит тойрогт байна.

"Уламжлал ёсоор тавдугаар сард Росстат цалингийн тухай мэдээллийг шинэчлэн тодотгох бөгөөд ерөнхийдөө 2022 онд бодит цалин бага ч болов нэмэгдэнэ гэж бид найдаж байна" хэмээн Голикова нэмж хэлэв.

Гуравдугаар сарын эхээр Росстат нь улс орны ядуурлын түвшин 1990-ээд оны эхэн үеэс хойш хамгийн доод түвшинд буурсан гэж мэдээлсэн. Өдгөө Орост 13,545 рублиас доош орлоготой хүмүүсийг ядуу гэж үздэг. Гуравдугаар сарын 6-нд Төрийн Думд 2024 оны 1-р сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 19,242 рублийн түвшинд тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан тухай мэдээлж байсан.

Тус улсад бага орлоготой иргэд, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хэд хэдэн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд үйлчилдэг. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар гурваас долоо хүртэлх насны 4.2 сая хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур 3 сая гаруй өрхөд сар бүрийн мөнгөн тэтгэмж олгожээ. 2022 оны 4-р сарын 1-нээс олгогдож эхэлсэн 8-17 насны хүүхдүүдэд зориулсан тэтгэмжид 3.7 сая өрх, 5.5 сая гаруй хүүхэд хамрагдсан гэж Росстат мэдэгдэв. 2022 онд хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих төсвийн зардал 1 их наяд гаруй рубль болсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 онд хүн амын бодит цалингийн өсөлтийг хурдасгах, ядуурлын түвшинг бууруулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Тэрбээр Ерөнхий сайд Михаил Мишустин, мужуудийн тэргүүн нар, Төв банкны дарга Эльвира Набиуллина нарт энэ тушаалын хэрэгжилтийг хариуцуулсан. Тэд сард нэг удаа ахиц дэвшлийн талаар тайлагнана.

Эх сурвалж: РБК, Известия, Лента.ру

“Оюутан-цэрэг“-ийн нэмэлт бүртгэл эхэллээ
“Оюутан-цэрэг“-ийн нэмэлт бүртгэл эхэллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ