БХБЯ барилгын салбарт жендэрийн тэгш байдлын хангахад МСС-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 39 секунд

БХБЯ барилгын салбарт жендэрийн тэгш байдлын хангахад МСС-тай хамтран ажиллана

Барилга, хот байгуулалтын яам Монголын Мянганы сорилтын сантай (Монголын МСС)-барилгын салбарт жендэрийн тэгш байдлын хангах чиглэлд хамтран ажиллана. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд болно.

Монголын МСС Мянганы сорилтын II Компакт гэрээ (Усны Компакт гэрээ)-ний хүрээнд томоохон дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Эдгээр төсөлд өртсөн орон нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх, сөрөг нөлөөг бууруулах замаар амьдралыг нь сайжруулж, улмаар ядуурлын хувь хэмжээг бууруулахыг гол зорилго болгодог байна. МСС AНУ-ын Мянганы сорилтын корпорацын “Жендэрийн бодлого”, Монголын Мянганы сорилтын сангийн “Нийгэм, жендэрийн оролцоог хангах нэгдсэн төлөвлөгөө”-нд үндэслэн ажилладаг.

БХБЯ-аас 2017 онд “Барилга, хот байгуулалтын салбар дахь жендэрийн талаар баримтлах бодлого 2018-2025” баримт бичгийг баталжээ. Жендэрийн тэгш байдлыг салбарын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, дагалдах үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарууд дундаас анхдагчид тооцогддог.

Дээрх байгууллагууд хэрэгцээ шаардлага, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох уулзалтуудыг удаа дараа хийсний үр дүнд Компакт гэрээгээр дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх хугацаанд буюу 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллана.

БХБЯ-ны дэргэдэх жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Лхамсэржид “Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь: БХБЯ-ны зорилт хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Монголын МСС-ийн Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгончимэг “Төслийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах нь: МСК болон Монголын МСС-ийн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар тус тус танилцуулна.

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар Харилцан ойлголцлын санамж бичигт гаруй үсэг зурна.

Энэхүү арга хэмжээнд мөн Монголын барилгын үндэсний ассоциац, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцож, барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулна. Сайн туршлага, мэдээллээ хуваалцан, олон нийтэд түгээх, санамж бичгийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцох юм.

БХБЯ, Монголын МСС болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн ажиллах хүчийг нэмэгдүүлж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн бүх үе шатад нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах шалгуур үзүүлэлт, шаардлагыг бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг сайн жишгийг бий болгоно. Мөн энэ салбар дахь нийгмийн оролцоо, жендэрийн талаарх тоон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх боломжтой дата баазыг үүсгэх юм байна.

ЦЕГ: 108 утасны үйлчилгээний төвд хүүхэд зодуулсан гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: 108 утасны үйлчилгээний төвд хүүхэд зодуулсан гэх асуудлыг шалгаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ