Д.Мөнх-Эрдэнэ батлан даалтад гарах хүсэлтээ хүргүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Д.Мөнх-Эрдэнэ батлан даалтад гарах хүсэлтээ хүргүүлэв

АН-ын гишүүн, консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг суллахыг АН-ын зарим гишүүд шаардаж, тус шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна.

Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа хорьсон. Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн болохыг хэллээ. Шүүгчид түүний хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна.

Путин өөрийгөө пуужингийн системээр хамгаална
Путин өөрийгөө пуужингийн системээр хамгаална
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ