АХБ: Монгол Улсийн эдийн засаг энэ онд 5.4 %, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 53 секунд

АХБ: Монгол Улсийн эдийн засаг энэ онд 5.4 %, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй

Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүрийн намар гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцууллаа.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд" Энэ жилийн тухайд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал харьцангуй сайжирч байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал бүс нутгийн хэмжээнд дундаж инфляцын түвшин 2022 оны өндөр үеэс алгуурхан буурах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд төсвийн мөнгөний бодлогын төлөв өнгөрсөн онтой харьцуулахад эерэг чиглэлд өөрчлөгдөх хүлээлттэй байгаа. Харин Монгол Улсын тухайд төлөвлөж байснаас төсвийн нийт тэнцэл сайн үр дүнтэй гарсан. Тухайлбал төсөв алдагдалтай гарна гэж төсөөлж байсан ч нийт тэнцэл 0.8 хувьтай тэнцэж ашигтай гарсан. Мөн бүс нутгийн хэмжээнд 2022 оны турш мөнгөний бодлого чангарсан хэвээр байсан. Монгол Улсын хувьд ч мөн адил мөнгөний бодлого хатуу хэвээр байна.

Түүнчлэн Монгол Улсын хувьд эдийн засгийн гол хүлээлтэд нөлөөтэй гадаад эрсдэлүүдэд олон өөрчлөлт гарсан байгаа. Үүнд цар тахлын нөхцөл байдал, хүндрэл харьцангуй буурсан, дэлхий нийтэд мөнгөний бодлогын төлөв байдал чангарсан нь нөлөөлсөн. Мөн БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн нь эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжиж байгаа юм. Мөн 2022 оны эдийн засгийн өсөлт 4.8 хувиар эерэг гарсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн гэж мэдээлэхэд эрт байна. Өөрөөр хэлбэл удаан хугацааны дараа эдийн засаг дөнгөж өндийж байна гэж дүгнэж болно. Тухайлбал инфляц сүүлийн 10 сарын хугацаанд өндөр хэвээр байгаа. Энэ нөлөө нь иргэдэд дарамт болж орлогын ялгаа, тэгш бус байдалд нөлөөлнө. Иймд цаашид эдийн засгийг сэргээхэд инфляцыг бууруулах шаардлагатай. Мөнгөний бодлого хатуу хэвээр байвал зээл нэмэгдэхгүй. Энэ нь эргээд макро эдийн засгийн гадаад тэнцвэрт таатай бус нөлөөтэй.

Монгол Улсын 2023-2024 оны төсөөллийн хувьд эдийн засаг нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал энэ жил 5.4 хувиар, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Гэхдээ өндөр инфляцаас тийм амар салахгүй. Хилийн нөхцөл байдал, геополитикийн тогтвортой байдлаас хамаарна" гэлээ.

Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно
Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ