Х.Нямбаатар: Т.Бадамжунай Филиппинээс албадан гаргахад татгалзахгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ хэлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Х.Нямбаатар: Т.Бадамжунай Филиппинээс албадан гаргахад татгалзахгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ хэлсэн

Засгийн газраа хэрэгжүүлж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баривчлагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирлээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Бид сая БНСУ-д хуралдсан Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын хоёрдугаар уулзалтад оролцсон. Энэ хурлаар авлигатай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туслах чиглэлээр яриа хэлэлцээ өрнөсөн. Үүний дараа Филиппин улсад очиж хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай нь уулзаж эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай бичгээ гардуулсан. Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах шийдвэр гаргасан. Мөн энэ хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөөч гэсэн утга бүхий албан бичгүүдээ гардуулсан. Үүний дараа хууль сахиулах байгууллагынх нь зүгээс түүнийг албадан саатуулсан. Албандан саатуудах процесс 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид авч явах хүсэлтээ тавьсан. Иргэн Т.Бадамжунай ч албадан гаргахад татгалзах зүйлгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Сая буусан даруйд нь АТГ-ынхан баривчлах шүүхийн тогтоол танилцуулсан. Цагдан хорьж таслан сэргийлэх эсэхийг нь мөрдөх байгууллага шийднэ" гэлээ.

Үндэсний шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо авлаа
Үндэсний шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо авлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ