“Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт эхэллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт эхэллээ.

Сургалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн 40 гаруй албан тушаалтан хамрагдаж байна.

АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтаар ослын үеийн удирдлагын тогтолцоо, онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна
Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ