Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 35 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов.

Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр ХЭҮК-ын дарга Ж.Хунан илтгэл тавьж, тус комиссын зөвлөмж шаардлагыг биелүүлдэг байх, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Олон улсын нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, авлигын эсрэг арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярив. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг сэргэж, нийт экспорт 12.5 тэрбум доллар болж, өмнөх оноос 36 хувь өссөн, ДНБ 2022 онд 52.8 их наяд төгрөг болж 4.8 хувь өссөнийг онцлов. Мөн Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж авлигын эсрэг “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж буйг танилцуулахдаа хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм гэдгийг тэмдэглэлээ. Засгийн газар авлигатай тэмцэхдээ хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарна гэдгийг онцлоод иргэний нийгмийн байгууллагууд хяналтын үүргээ гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал,

“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал: "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжилд хөтөлж байгаа бодлого гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ гэж амласан ч хориг болсон хуулиуд гарч байна. Үүнд анхаарах шаардлагатай байна.



“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг: Ерөнхий сайдын авлигатай хийж буй тэмцлийг 100 хувь дэмжиж байгаа. Амжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд анхаармаар байна. Ядуурал, тэгш бус байдлын суурь нь энэ болж байна.



Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал: Засгийн газрын зүгээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсье. Сонгогчдын боловсрол тааруу байгаа нь засаглалын хямралын нэг шалтгаан болж байна.



Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал: Чадвартай, залуу сувилагч нар ажлаасаа гарч, гадагшаа дайжиж байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлогоо эргэн харахыг хүсэж байна.



Хөвсгөлийн Эрдэнэбулганы Засаг дарга “Шүүр ажиллагаа”-г хойш татаж байна
Хөвсгөлийн Эрдэнэбулганы Засаг дарга “Шүүр ажиллагаа”-г хойш татаж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ